5–12-р анги · ЭЕШ бэлтгэл

Математикийг ойлгож сур. Алхам алхмаар.

ЭЕШ-ийн таамаг оноогоо мэдэж, хамгийн их оноо нэмэх сэдвээс эхэл. 20 сэдвийн онол, 320 шалгасан бодлого, ЭЕШ 2016–2025-ын 1 600 даалгавар.

ЭЕШ-ийн оноо таамаглагч

ЭЕШ-ийн оноогоо мэдэж, хаанаас нэмэхээ мэд

МатДасгал таны бодсон бодлого, шалгалтын дүнг ЭЕШ-ийн 10 жилийн 1 600 даалгаврын шинжилгээтэй харьцуулж таамаг оноог тань тооцно. Дараа нь аль сэдвээс хэдэн оноо нэмж болохыг дарааллаар нь зааж, өдөр бүрийн төлөвлөгөө гаргана.

ЭЕШ-ийн таамаг оноо
54/100
Боломжит муж 48–60
Жишээ
Зорилт 70: дахиад 16 онооЭхний 3 сэдвийг давтвал 54 → 67
1
Комбинаторик ба магадлалЭЕШ-д дунджаар 12,1 оноо · түвшин 38%
+5,7 оноо
2
ИнтегралЭЕШ-д дунджаар 9,6 оноо · түвшин 45%
+3,8 оноо
3
Вектор ба координатЭЕШ-д дунджаар 11,2 оноо · түвшин 55%
+3,4 оноо

ЭЕШ-д аль сэдэв хэдэн оноо авчирдаг вэ

2016–2025 оны 40 хувилбарын шинжилгээ, 100 онооноос.

10 жилийн дэлгэрэнгүй шинжилгээ →

  1. 15 минутын түвшин тогтоох тестҮнэгүй, бүртгэлгүй.
  2. Таамаг оноо ба алдаж буй онооСэдэв бүрээс хэдэн оноо авч, хэдийг алдаж байгаагаа харна.
  3. Өдөр бүрийн төлөвлөгөөАль сэдвийн хэдэн бодлого, ЭЕШ-ийн аль даалгаврыг бодохыг зааж өгнө.
Яагаад МатДасгал

Хуулж бичих биш, ойлгож сурахад зориулсан

Хариуг шууд харуулахын оронд эхлээд зөвлөгөө өгч, дараа нь алхам алхмаар чиглүүлнэ. Ингэснээр сурагч өөрөө бодож сурна.

1→2

Үе шаттай тусламж

Зөвлөгөө → дараагийн алхам → бүтэн бодолт. Алхам бүрт «яагаад» гэсэн тайлбартай.

≠

Алдааны тайлбар

Буруу хувилбар бүр сурагчийн бодит алдаан дээр суурилсан. Сонгосон хариу тань ямар алдаанаас гарсныг тайлбарлана.

✓

Оноо өсгөх замнал

Түвшин тогтоох тест сул сэдвүүдийг тань олж, ЭЕШ-д хамгийн их оноо нэмэх дарааллаар нь санал болгоно.

∫

ЭЕШ 2016–2025

10 жилийн 40 хувилбар, 1 600 даалгавар бодолттой. Хугацаатай жишиг шалгалт, сэдэв тус бүрийн оноо.

↗

Ахицын самбар

Сэдэв бүрийн эзэмшил, өдөр дараалсан идэвх, бодсон бодлого, зарцуулсан хугацаа.

↻

Алдааны дэвтэр

Алдсан бодлогууд 1, 3, 7, 14, 30 хоногийн зайтай давтагдаж, мартахаас сэргийлнэ.

Туршаад үз

Жишээ бодолт

Хариугаа сонгоорой. Буруу байвал тусламжийг үе шаттай нээгээрэй.

\(\log_2(x+1)+\log_2(x-1)=3\) тэгшитгэлийг бодоорой.

  1. Тодорхойлогдох муж: \(x>1\).
  2. \(\log_2\big((x+1)(x-1)\big)=3\Rightarrow x^2-1=8\).
  3. \(x=\pm3\); мужид зөвхөн \(x=3\) орно.
Үнэ

Үнэгүй эхэлж, хэрэгтэй үедээ Premium ав

Нэг удаа төлнө. Автоматаар сунгагдахгүй. Шинээр бүртгүүлэхэд 1 хоног Premium үнэгүй.

Үнэгүй

0₮

Бүртгэлгүйгээр туршина

  • Өдөрт 3 бодлого, алхам алхмаар тусламжтай
  • ЭЕШ-ийн таамаг оноо
  • Сэдэв бүрийн онолын үндсэн хэсэг
  • Санамж хуудас, хэвлэх
  • Түвшин тогтоох тест ба замнал
  • ЭЕШ 2025 оны A хувилбар
  • Ахицын самбар, алдааны дэвтэр
  • ЭЕШ-ийн хугацаатай жишиг шалгалт (1 удаа үнэгүй)

Premium Санал болгох

13 900₮ / 1 жил

Өдөрт 38₮ орчим

  • ЭЕШ-ийн оноо өсгөх бүрэн төлөвлөгөө
  • Хязгааргүй бодлого ба бүх алхам алхмаар бодолт
  • 20 сэдвийн онол бүрэн
  • ЭЕШ 2016–2025-ын бүх 40 хувилбар
  • ЭЕШ-ийн хугацаатай жишиг шалгалт
  • Ахицын самбар, алдааны дэвтэр
  • Нэг дансаар зэрэг 2 төхөөрөмж дээр
Түгээмэл асуулт

Асуулт, хариулт

МатДасгал гэж юу вэ?

5–12-р ангийн сурагчдад зориулсан математикийн цахим сургалтын сайт. Сэдэв бүр товч онол, хялбараас хэцүү хүртэл бодлого, түгээмэл алдааны тайлбартай. ЭЕШ-д бэлдэж буй болон суурь мэдлэгээ нөхөх хүсэлтэй сурагч өөрийн хурдаар сурна.

Үнэгүй хувилбарт юу багтдаг вэ?

Өдөрт 3 бодлого алхам алхмаар тусламжтай, сэдэв бүрийн онолын үндсэн хэсэг, санамж хуудас, түвшин тогтоох тест, ЭЕШ 2025 оны A хувилбар. Бүртгүүлсэн хэрэглэгч ЭЕШ-ийн жишиг шалгалтыг 1 удаа үнэгүй өгнө.

Premium хэрхэн төлөх вэ?

QPay эсвэл банкны аппаар төлбөл Premium автоматаар идэвхжинэ. Мөн дансаар шилжүүлж идэвхжүүлэх код авах боломжтой. 13 900₮-ийг нэг удаа төлж, төлсөн өдрөөс хойш 1 жил ашиглана. Автоматаар сунгагдахгүй.

ЭЕШ-ийн таамаг оноо хэр үнэн бэ?

Таамаг нь таны бодсон бодлого, ЭЕШ-ийн дасгал, жишиг шалгалтын дүн ба 2016–2025 оны ЭЕШ-ийн сэдвийн жин дээр тулгуурласан тооцоо. Илүү их бодох, жишиг шалгалт өгөх тусам нарийсна. Энэ нь 100 онооны шалгалтын оноо бөгөөд ЭЕШ-ийн эцсийн (200–800) оноо бусад шалгуулагчийн дүнгээс хамаарч хувиргагддаг.

Утсан дээр ажиллах уу?

Тийм. Апп суулгах шаардлагагүй, хөтчөөр нээнэ. Google эсвэл имэйлээр нэвтэрвэл ахиц тань утас, компьютер аль алинд хадгалагдана.

Бодлогын хариу зөв гэдэгт итгэж болох уу?

Сэдвийн бодлого бүрийн хариуг компьютерийн тусламжтайгаар бие даан дахин бодож шалгасан. ЭЕШ-ийн даалгаврын хариуг бодолттой нь тулгасан. Алдаа олвол «Алдаа мэдээлэх» товчоор бидэнд мэдэгдээрэй.

Эцэг эх хүүхдийнхээ ахицыг яаж харах вэ?

Хүүхэд «Миний ахиц» хэсгээс «Эцэг эхэд тайлан» холбоос үүсгэж илгээнэ. Тайланд бодсон бодлогын тоо, зарцуулсан хугацаа, сэдэв бүрийн эзэмшил, шалгалтын дүн харагдана.

Хувийн мэдээллийг яаж хамгаалдаг вэ?

Зөвхөн нэвтрэх имэйл, суралцах ахиц, төлбөрийн захиалгын мэдээллийг хадгална. Төлбөрийн картын мэдээлэл манайд хадгалагддаггүй. Дэлгэрэнгүйг «Нууцлалын бодлого» хуудаснаас уншина уу.

Холбоо барих

Асуулт, санал байна уу?

Сургууль, багш нарт зориулсан хамтын ажиллагааны санал ч хүлээж авна.